Tuesday, December 8, 2009

Хар ногоон өнгөтэй хүнсний ногоонууд
Хар ногоон өнгийн ногоонууд нь хүний бие махбодид хэрэгтэй амин дэм, уураг, өөх тосыг ихээхэн агуулдаг болох нь тогтоодсон бөгөөд үсний эрүүл байхад гол ройл гүйцэтгэдэг болох нь тогтоогдсон байна. Брокколи гэх мэт ногоонууд нь витамин А, С болон үсэнд тэжээл өгдөг уургуудыг агуулдаг байна.

талх

Талхыг хүн төрөлхтөн одоогоос 15 мянган жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй. Талханд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс давс зэрэг хүний бие махбодод зайлшгүй хэрэгтэй чухал нэгдлүүд агуулагддаг.
Эдгээр нь талхыг хийсэн гурилын зэрэглэл, дугаараас шалтгаалан харилцан адилгүй байна. Нэгдүгээр ба дээд гурилаар хийсэн талханд уураг 4.7-8.3% байхад хоёрдугаар гурилаар хийсэн талханд уураг нь 2 дахин их агуулагддаг байх жишээтэй.

Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж хоолыг түргэн боловсруулах нэг нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар мэтийн өөрчлөлт, өвчлөлүүд илэрдэг байна.
Талханд цардуул 30-40%, чихэр 1.3-3% байдаг ба В-гийн төрлийн аминдэмээр баялаг юм. Өдөрт 500 гр улаан буудайн гурилан талхыг хэрэглэвэл зохих В1 аминдэм 68%, В2 аминдэм 28%, РР аминдэм 82% хангадаг байна.

Түүнчлэн их хэмжээний эрдэс бодисууд, тухайлбал кали, хүхэр, кальци, магни, натри, фосфор, төмөр, зэс, иод, фтор зэргийг агуулна. Эдгээр нь нэг талаар хоол тэжээл болж, нөгөө талаар эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг гэнэ.

Цөлжилт

Цөлжилт гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоод байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз бүрээр илчилж цөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртай хүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна.

Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъёололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно.
гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоод байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз бүрээр илчилж цөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртай хүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна.

Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъёололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно.

ЗӨВЛӨГӨӨ

Биеэ авч явах байдал чухал нөлөөтэй
Тэнцвэргүй байх гэгч нь бас хүний эрч хүчийг багасгадаг хүчин зүйл билээ. Физиологийн хувьд тэнцвэр алдагдахад сэтгэл санааны байдал ч алдагддаг. Самбарын өмнө зогсож байхад хөлдөө мөрний хэмжээний зай авч, толгой эгц, хараа ангийнхан руу чиглэсэн байхад илүү тэнцвэртэй, илүү тайван болж нөгөө нөлөө гээч нь нэмэгдэх болно.

Багшийн үйл хөдлөл бүр зорилгодоо чиглэсэн бөгөөд ухамсартайгаар хэрэгжиж байх ёстой. Харин ийнхүү нөлөөгөө бий болгосны дараа ангид тухайн өдрийн хичээлийн сэдэв, зорилго, юу хийгдэх талаар товч дурдаж гол гол зүйлсийг дахин тэмдэглэх хэрэгтэй байдаг. Ингэх нь сурагчдын анхаарлыг татаж тэднийг төвлөрүүлдэг.
Анхаарлаа сулруулахаас зайлсхийх
Сайн удирдагчтай ангид урам зориг болон хайр мэдрэгдэж байдаг. Багш болон сурагчид зорилгоо ухамсарласан байдаг бөгөөд түүндээ зоригтойгоор, итгэлтэйгээр урагшлах ба боловсрол эзэмших гэдэг зугаатай зүйл болно гэсэн үг. Асуудал үүссэн ч амархан шийдэгддэг. Багш, юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно. Учир нь хүмүүс, мэдээж сурагчид ч гэсэн бүх зүйлийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хийж дараа нь түүндээ ямар нэг тохииромжтой тайлбар олдог.

Багш, өөрийнхөө нөлөөг бий болгохын тулд ангид орохоосоо өмнө өөрийгөө тайван, бэлэн, идэвхтэй болгох шаардлагатай. Хүн өөрийн мэдэлгүй анхаарлаа сулруулж орхидог бөгөөд энэ нь халдварлахын зэрэгцээ, хамаг эрч хүчийг авч оддог билээ. Харин багшид их хэмжээний эрч хүч зайлшгүй шаардлагатай байдаг.

АНГИ УДИРДАХ УРЛАГ

Багш юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно.

Хүүхэд бүхэн ерөнхий боловсролыг заавал эзэмших, тэр тусмаа бага ангийг заавал төгсөж, бичиг үсэгт тайлагдсан байх ёстой байдаг. Харин ахлах ангид бол зарим сурагчид өөрсдийн хүсэлтээр, эцэг эхийн шахалтаар, зарим нь өөр харьяалагдах газаргүйн улмаас явдаг. Сургуульд өөрийнхөө хүслээр ирдэг сурагчид сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхдөө илүү дуртай байхад бусдын шахалтаар юм уу, хүчээр явдаг сурагчид тийм ч сайн байдаггүй. Сургууль бол төлөвлөсөн боловсролын болон хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ. Сургуулийг болон тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд сайн удирдах хэрэгтэй байдаг.
Үндэсний бөх
Бөхийн барилдаан нь Монгол угсаатны дотор цэрвүү барилдах, хөлөөр ташиж барилдах, зууралдан ноололдох зэрэг хэдэн янз бөгөөд эхнийх нь халхад түгээмэл, хоёр дахь нь өвөр монголд, гуравдахь нь буриад, дөрвөд ястны дотор дэлгэрсэн аж. Эдгээрийн аль шилдэг бүхний нь найруулан авсан монгол үндэсний нийтлэг барилдаан нь халх барилдаанд тулгуурлан төлөвшсөн орчин үеийн монгол барилдаан болно.
Бөх барилдааны барилдах журам, мэх, ёс заншил нь их л нарийн бөгөөд барилдагчийн бяр самбаа ухааныг шалгах онцгой үйл, уран мэхийг эрхэмлэдэг урлаг юм.
Монгол үндэсний бөх нь бөх бат, үзэсгэлэн төгөлдөр тусгай өмсгөлтэй байна. Жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал.
Монгол үндэсний заншлаар бөхийн зөвлөгч болох засуулч бөхдөө зөвлөгөө өгөхөөс гадна 3, 5, 7-гийн даваанд бөхөө цоллодог. Бөх цоллох гэдэг нь тэр бөхийн алдар цолыг уран сайхнаар дуудан хийморийг нь сэргээх нарийн үйл юм. Бөхчүүдийг амжилтаар нь улс, аймгийн шилдэг бөхийн цолыг олгодог: 1.Начин 2.Харцага 3. Заан 4. Гарьд 5. Арслан 6. Аварга

наадам тоглоом

Шагай харвах
Усан годил тавьж харвах, хашлага сумаар хасан харвах зэрэг олон төрөлтэй. Олон хүн нийлж шагайг өрж, сах сумаар харван унагаж талцан нааддаг. Бас мөсөн дээр үхрийн шагай харваж нааддаг «Мөсөн шагай» гэдэг сонин цэнгээн байдаг. Шагай харвах нь нарийн дэгтэй, онолын уухай хийж, оносон эсэхээ илэрхийлдэг заншилтай.

цагаан идээ

Хорин нэгэн ов
Хорин нэгэн зүйлийн махыг цээрлэх ёс. Монголчууд эрт дээр үеэс шүүс таваглахад амьдралд тохиолдсон бэлэг дэмбэрэлийг үндэслэн хорин нэгэн овыг таваг тэвшинд оруулдаггүй билээ.
- Түгшүүр идвэл морь түгшинэ.
- Бүдэрхий идвэл морь бүдэрнэ.
- Гэдэсний зангилаа идвэл морь зангирна.
- Самалдаг идвэл морь тургина.
- Годон идвэл морь булгина.
- Амсар идвэл аманцар
- Нойр идвэл нойрмог
- Шил идвэл хулгайч
- Нугас идвэл зориггүй
- Тархи идвэл нусгай
- Дэлүү идвэл хөх царайтай
- Булчирхай идвэл бузар
- Богино хавирга идвэл хүний ганц хүүг хөнөөсөн хэрэг болно (иймээс галд өргөвөл сайн)
- Харьт чөмгийг зочинд идүүлбэл хараасанд тооцно (хариугүй хүнд харьт чөмөг гэдэг)
- Далыг ганцаар идэж болохгүй дайсанд дарлагдана. Нагац зээд өгвөл тэд үгүйрнэ г.м.
Дээр нэрлэсэн зүйлүүдийг хүүхдүүдэд идүүлдэггүй голдуу настайчууд иднэ.
Ёс заншил
Манай ард түмэн Хүннүгийн үеэс улбаалсан ёс заншлын арвин баялаг уламжлалтай билээ.
Монголчууд нийгмийн харилцаанд орохдоо төр ёс, хууль цаазыг хүндэтгэн дагаж, үндэсний бичиг үсгээ хэрэглэж, уламжлалт ёс заншлаа баримтлан түүнээ хойч үедээ өвлүүлсээр ирсэн.
Эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөн бойжуулж, аж төрөх ухаанд төлөвшүүлэхдээ ахуй амьдрал, эрдэм ухаан, ахас дээдсээ хүндэтгэх гээд олон олон ёс журмыг ашигладаг
Том эрвээхий
Манай орны хамгийн том эрвээхэйд папиллион болон тогосын нүдэн эрвээхэйн овог ордог. Тэр эрвээхэйнүүд нь том бүдүүн биетэй. Хос далавч нь гоёмсог солонготсон нүдэн толботэй байна. Манай орны ойт хээрийн бүсэд элбэг тохиолддог эдгээр гоёмсог эрвээхэйн. Далавч нь дэлгэмэл байдлаараа 50-75 мм хүрдэг

хамгийн хамгийн

Хол харайдаг амьтан
Манай орны хамгийн хол харайдаг амьтны нэг бол хэрэм юм. Хэдийгээр тэр жижигхэн биетэй ч 15 м хүртэл хол харайдаг юм байна. Харин одой биетэй амьтдаас хамгийн хол харайдаг нь мэлхий юм. Мэлхий дөнгөж 3 см биетэй атал 3 метр хол үсэрч, биеийнхээ уртаас 100 дахин илүү газар харайдаг.

хамгийн хамгийн

Бохир амьтан
Манай орны хамгийн бохир амьтан бол ялаа юм. Гэрийн хар ялаа нэг удаа 120-150 өндөг гаргадаг бөгөөд маш хурдан буюу 8-12 цагийн дараа өндөгнөөс өт, өтнөөс хүүхэлдэй болдог байна.

Г.Анхмаа

Г.Анхмаа: Би өөртэйгөө л өрсөлдөж явна
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа Бид одоогоор гурав дахь CD-нийхээ ажилд ороод байна. Мөн “Жинхэнэ хайр”, “Бамбино” дуундаа клип хийлгэлээ. Энэ долоо хоногоос сонсогчиддоо хүргэхээр төлөвлөсөн. Бидний “Жинхэнэ хайр” дууны клип охид, бүсгүйчүүдэд илүү таалагдах болов уу гэж бодож байгаа. Б.Наранзун ахын хийж өгсөн “Бамбино” дуу ч цоглог хэмнэлтэй, Европ талдаа бүтээл болсон.
Бид ярилцаж байгаад ирэх оны эхээр хийхээр төлөвлөчихсөн байгаа. Түүнээс өмнө бидэнд хийх ажил их байна. Чанартай сайн тоглолтоор сонсогчиддоо бэлэг барихын төлөө одооноос хөдөлмөрлөж байна.

Чапаевын тухай

Чапаевын тухай киноны үнэн ба домог
Одоогоос 75 жилийн өмнө зөвлөлтийн киноны түүхэнд тэмдэглэлт үйл явдал болж, домогт “Чапаев” кино дэлгэцнээ гарчээ. Зөвлөлтийн олон мянган хүн Сталинд таалагдсан киног үзэхээр кино театр руу дайран орж байв. Харин намын жолоодогч “Чапаев” киног 30 гаруй удаа үзсэн гэдэг.
Эл кино хэдэн үеийн жүжигчдийн шүтээн болсон юм. “Дэлгэцний” баатар, улаан армийн дивизийн захирагч, түүний үнэнч нөхөд гайхамшигтай яриа, онигоогоороо зөвлөлтийн хүний соёлын орон зайг баяжуулжээ.
“Чапаев” кино ер бус алдаршсаны нууцын талаар Чапаевын буудлагын 25 дугаар дивизийн захирагч Иван Семенович Кутяков ярихдаа “Чапаев” киноны хүч чадал юунд орших вэ? Юуны өмнө Васильевынхан материалыг шударгаар, сайн боловсруулж, түүхэн үнэнийг баримтлан, түүнийг уран сайхны дээд зэргийн дүр болгосонд оршино. “Чапаев” кинонд өөрийн гэх сул тал, дутагдалтай жинхэнэ, амьд хүмүүсийг харуулсан юм.

Дуучин Д.Болд

Дуучин Д.Болд 30 нас хүрлээ
Энэ өдөр дуучин Д.Болд төрсөн өдрөө тэмдэглэлээ. Жил бүр найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд даруухан өнгөрөөдөг дуучин маань нэгэн хүслээ биелүүлэхээр сонсогчидтойгоо баярладаг болно гэсэн. Энэ удаа түүнтэй холбогдож, төрсөн өдрийн мэнд хүргэх гэсэн ч утсаа авах завгүй баярлаж байгаа бололтой.
Тэрбээр сүүлийн үед зууны манлай хуурч Г.Жамьян агсны дурсгалд зориулсан "Морин хуур минь" нэртэй дуундаа клип хийлгэж байна. R&B стилиэр уран бүтээлээ туурвидаг дуучин маань хөөмий, уртын дуу хослуулсан шинэ төрөлд ихэд хорхойсох болсон юм. Мөн "В" продакшн нь тарсан ч тэрбээр шинэхэн багаа бүрдүүлэх ажилдаа хэдийн оржээ.

Sweetymotion

«Sweetymotion»-ы бэлэг
Монголд хүчээ авч байсан "Emotion" хамтлаг Америкт амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. шинэ уран бүтээлийнхээ дээжээр үзэгчидээ баярлуулж байсан.
"Emotion" хамтлаг "Sweetymotiоn" хэмээн нэрээ сольсон шигээ стиль имижээ ч мөн өөрчилсөн байсан юм. Мөн хамтлагийн гишүүн Солонго Монголдоо ирээд өөрийгөө нэлээн чадалтай бүжигчин гэдгээ харуулаад байгаа.
Энэ нь тэднийг нэлээн хөдөлмөрч гэдгийг харуулж буй юм. Харин тэдний дууг сонсох дуртай байсан фэнүүдэд нь нэгэн баяртай мэдээ дуулгахад тус хамтлагийнхан удахгүй шинэ цомгоороо та бүхэнд бэлэг барих нь ээ

хүүхэд насгүй бүсгүй

Аав ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн хүүхэд насгүй бүсгүй
Сэтгэлд минь танил болсон аялгуунд бүжих охидоос нэг их ялгарахгүй энэ бүсгүйг Г.Цолмон гэдэг. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог түүний шулуун шударга зан, хүүхэд мэт хөгжилтэй яриа хөөрөө, "Би балетын бүжигчин" гэдгээ илтгэх цэх, зормиог, цэвэрхэн алхаа гишгээ гээд бүгдийг бурхан түүнд харамгүй заяасан гэлтэй. Өдгөө Монгол Улсдаа цөөхөнд тооцогдох уран бүтээлчдийн нэг түүнийг өнөөдөр Монголын балетын урлагийн нүүр царай гэх нь ч бий.
-Таныг охид дотроос таних гэж нэлээд хичээлээ. Уурхайчны хөдөлмөртэй зүйрлэдэг балетын жүжигчин хэмээх хэцүү, хатуу бүжигт хар багаасаа дурласны учир юу вэ?
-Би энэ мэргэжлээрээ 18 дахь жилдээ ажиллаж байна. Үнэхээр таны хэлдгээр бидний нэг удаагийн тоглолт уурхайчин хүн газрын гүнд найман цаг ажилласантай л тэнцдэг гэдэг юм Энэ мэргэжилдээ би үнэхээр дурласан. Дурлахгүй байхын ч аргагүй байсан

Дуучин Т.Ариунаа

Дуучин Т.Ариунаа “Гайхамшигт үдэш”-ийн нууцаа тун удахгүй задална
Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн Элч дуучин Т.Ариунаа ирэх сарын 16, 17-нд “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийнэ.
Сүүлийн нэг жил гаруйн туршид элдэв сенсаци дагуулсан уг тоглолтын үнийг сэтгүүлчид “100, 200 ам.доллар байх гэнэ” хэмээн урьтаж зарласан ч Т.Ариунаа болон түүний багийнхны зүгээс албан ёсоор зарлаагүй юм.
Тэгвэл “Гайхамшигт үдэш” тоглолтын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан багийнхан ирэх долоо хоногт эрос хатагтайн тоглолтын үнэ хэд байх, үзэгчдэд ямар шинэ уран бүтээл толилуулах, мөн хувцас гоёл, тоглолтын бэлтгэл ажлын эргэн тойрны тухай сонирхолтой мэдээллүүдийг шүтэн бишрэгчдэд нь хүргэж эхлэх нь ээ.
Мэдээж хэрэг, дуучин Т.Ариунаагийн тоглолт бүр цочир сонин сюрпризээр дүүрэн байдаг.

Загвар өмсөгч Д.Болормаа

Д.Болормаа 4000 гаруй шавьтай
Загвар өмсөгч Д.Болормаа "Гоёл-2001" наадмаас топ модель гэсэн алдрыг зүүсэн.
Түүнээс хойш Монголдоо төдийгүй Азидаа танигдсан загвар өмсөгч болж чадсан юм.
Тэрбээр анх оёдолчин байсан гэдэг.
Тэгээд 1990 оноос загвар өмсч эхэлсэн нь түүнд чамлахааргүй амжилт авчирсан юм. 30 гаруй насандаа өөрийн загварын агентлагтай болжээ.
Одоогоор загварын ертөнцийн хойч үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж явна. Түүний шавь нарын тоо 4000 гаруй болсон агаад дэлхийн загварын ертөнцөд цөөнгүй хэдэн шавь нь хүч сорьж байгаа юм.

Д.Пүрэвсүрэнтэй бүжиглэе

Д.Пүрэвсүрэнтэй бүжиглэе
Тэрбээр анх "Найм дахь гариг" хамтлагийн "Арван жилийн дурсамж" дууны даруухан охины дүрд тоглож үзэгчдийн танил болсон.

Харин саяхан нүцгэн зурагаа авахуулж, үзэгчдийг гайхшруулаад авна лээ. "Гоел-2006" наадамд топ модель болсон агаад “Ганга гоёл" агентлагаас загварын гараагаа эхэлжээ.
Тэрбээр сүүлийн үед загварын гэхээсээ илүү урлагийн салбарт хүч сорьж буй.
"Боолын гэрээ", "Гоёлын даашинз" зэрэг кинонд дүр бүтээсэн нь үзэгчдээс чамлахааргүй дүн авсан.
Мөн одоогоор "TV-5" телевизээр зохион байгуулж буй "Одтой бүжиглэе" нэвтрүүлэгт оролцож, чамгүй бүжигчин гэдгээ харуулж байгаа билээ.

Гандан буурахгүй топ моделиуд

Гандан буурахгүй топ моделиуд
Удахгүй "Гоёл-2010" болох гэж байна.
1988 оноос хойш жил бүр уламжлал болон явуулж ирсэн уг наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг билээ.
Энэ наадам тухайн жилийнхээ хувцас загварын өнгө төрхийг тодорхойлохоос гадна шилдэг топ моделийг шалгаруулдаг юм. Одоогоор Монголд 10 топ модельтой хэмээгддэг.
Тэгвэл "Гоёл" наадмын топ моделиудын заримынх нь сонин сайхнаас хүргэе.
Э.Одгэрэл дотуур хувцсанд мөнгө хайрладаггүй
Анхны топ модель гэсэн алдрыг загвар өмсөгч Э.Одгэрэл зүүсэн. Түүний хувьд 1986 оноос загвар өмсч эхэлжээ.
Одоо 40 гаруй настай ч тайзан дээр биеэ авч яваа байдал, биеийн галбир нь анх загвар өмсч байсан үеийнхээс нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэдэг юм билээ.
Алт, мөнгө, монетан эдлэлд шунадаггүй, харн үнэртэн, гутал, дотуур хувцасанд мөнгө хайрладаггүй нэгэн. Тэрбээр одоо Монголын дизейнеруудын холбоонд ажиллаж байна.

Б.Баярцэцэг

Б.Баярцэцэг: Оюутан байхдаа гэрийн үйлчлэгч хүртэл хийж байлаа
Дуучин Б.Баярцэцэг "ТВ5" телевизээс зохион байгуулж буй "Ододтой бүжиглэв" тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр энэхүү шоунд оролцогчдоос хамгийн бага оноотой яваа ч сэтгэлээр унасангүй. Ингээд түүнтэй бүжгийн бэлтгэлээ хийж байх үед нь уулзаж ярилцсанаа хүргэе.
-Дуу. бүжиг хоёрыг харьцуулбал аль нь илүү их хөдөлмөр шаардсан ажил шиг санагдаж байна вэ?
-Хоёулаа адил. Бүжиг их бэлддэг. Өвчнийг их тэсэх хэрэгтэй болдог юм байна. Дуулахад хоолой жаахан ядрахаас өөр асуудал байхгүй шүү дээ. Харин бүжгийн бэлтгэлийн явцад хөл, гараа их гэмтээсэн. Харин адилхан зүйл нь юу вэ гэвэл дуу, бүжгийг дотроосоо, сэтгэлээсээ хийж байгаа нь төстэй.
-Тэгэхлээр та тэвчээртэй байх нь ээ?
-Тэвчээртэй болчихсон. Бүжгийн тэмцээнд хоцорч орсон болохоор хурдан хугацаанд самбо, танго гээд хамгийн хэцүү бүжгийг сурах хэрэгтэй болсон. Эхний өдөр зүүн хөлийнхөө гуяны хэсгийг гэмтээсэн. Тэгээд Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтээд хөлөө чирж явдаг байлаа. Гэтэл дараа нь"Нюанс" хамтлагийн Амараа ах нуруугаа үүрчихсэн явж байсан. Нуруундаа юм оруулчихсан юм билээ. Бид хоёр хамт эмчилгээнд явдаг байв. Дараа нь бүжгийн бэлтгэл хийх гээд хөлөө дээш өргөх, сунгах гээд шөрмөсөө гэмтээж байлаа. Одоо хэр нь миний хөл гипсдэх хэмжээнд байгаа. Тэгээд ямар ч зав байхгүй. Орой нь хавдангуут өтгөн хар цай, тэмээний унгасаар шавшиж ороогоод хавдрыг нь буулгаад өглөө нь гарна. Иймэрхүү байдалтай өдөр хоногийг аргацааж байгаа.

-Бүжигт хөдөлгөөний эвсэл шаарддаг байх?
-Ер нь аливаа юманд мэдрэмж хэрэгтэй юм билээ. Хатуу биетэй, эвсэл муутай хүн хөдөлгөөнийг гүйцэд, гоё хийдэггүй. Би бүжгийн спортод их дуртай. Цаашид ямар нэгэн байдлаар хичээллэнэ. Гэхдээ тамирчин болтлоо явахгүй. Нэг талаар "ТВ5" телевизээс зохион байгуулж буй тэмцээнд оролцсоноор богино хугацаанд их зүйлийг сурах боломж надад олдсон.

Цагаан уул хайрын шүлгийн наадам

Цагаан уул хайрын шүлгийн наадам 12 дахь жилдээ
Монголын Залуучуудын Холбооноос залуу уран бүтээлчдийн авъяас билгийг хөгжүүлэх, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах, залуучуудын гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор анх 1991 оноос уламжлал болгон зохион байгуулж байсан хайрын шүлгийн наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдөр МЗХ ны байранд амжилттай болж өндөрлөлөө.
Гуч гаруй оюутан залуус эхний шатанд өрсөлдсөнөөс сүүлийн шатны шалгаруулалтанд оролцох эрх буюу өдтэй бичгийг 16 оролцогч авлаа.
Ирэх даваа гарагт буюу арванхоёрдугаар сар 7-ны өдрийн 14.00 цагаас МЗХ ны байранд эцсийн шатны шалгаруулалт болох ажээ.
Хүн төрөлхтний агуу их хайрыг өнө мөнхийн билэгдэл цагаан уул цэцгээр төлөөлүүлэн “Цагаан уул” хэмээн нэрийдэж байсан тус наадам нь залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу явъяастнууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулж байдаг арга хэмжээ юм.

Б.Обама

Б.Обама дээд хэмжээний уулзалтад оролцоно
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг, Хятадын удирдагчидтай уулзсаныхаа дараа Данийн нийслэл Копенгагенд болох цаг агаарын өөрчлөлтийг хэлэлцэх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох болсноо мэдэгджээ. Тэрбээр Норвегийн нийслэл Осло хотод болох Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолд оролцохоор явах замдаа уулзалтад оролцох аж. Арван хоёрдугаар сарын 7-18 хүртэл хугацаанд болох энэхүү уулзалтын төгсгөл хэсгээр ноён ерөнхийлөгч очих гэнэ.

Цагаан ордноос "Б.Обама бусад орны удирдагчидтай цаг агаарын өөрчлөлтийн талаар ярилцсан, тиймээс уулзалтын үеэр хэлэлцэх асуудалд тодорхой чиглэл байгаа. Мөн тэрбээр энэхүү уулзалтыг эерэг үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна" гэж мэдэгдсэн аж.

Хурлын үеэр АНУ-ыг төлөөлөн Төрийн Департаментийн төлөөлөгч, танхимын гишүүд оролцох гэнэ. Өнгөрсөн зун төлөөлөгчийн газраас цаг агаарын өөрчлөлттэй холбоотой хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Гэхдээ харамсалтай нь Сенатын дэмжлэгийг авч чадаагүй юм. Цагаан ордны мэдэгдсэнээр 2005 оноос хойш 2010 он гэхэд тус улс дахь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 17 хувь багассан үзүүлэлттэй гарна гэжээ. Мөн цаашлаад 2050 гэхэд 83 хувь багасгана гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногг Б.Обама Австрали, Гермаи, Франц, Их Британийн төрийн тэргүүнүүдтэй цаг уурын өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм.

Цаг агаарын өөрчлөлт

Цаг агаарын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалт эхэллээ
Дэлхийн 192 улсын төлөөлөгчид оролцсон НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний чуулга уулзалт Данийн нийслэл Копенгаген хотноо нээгдлээ.

Зарим нэг эрдэмтэд энэхүү уулзалтыг урьд өмнө дэлхий дахинд болж байгаагүй чухал түүхэн үйл явдал хэмээн дүгнэж байна.

Копенгагенд аюулгүй байдлыг дээд зэргээр хангах арга хэмжээ авчээ. Учир нь хоёр долоо хоногийн хугацаанд чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 15 мянга гаруй төлөөлөгч, тэр дундаа 100 орны төрийн тэргүүнүүд иржээ.

Арванхоёрдугаар сарын 12-нд байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд Копенгаген болон дэлхийн бусад хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, чуулганд оролцогчдыг цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд үр өгөөжөө өгөх шийдвэр гаргахыг уриалах аж. Лондон болон Европын зарим хотод бямба гаригаас олон мянган хүн оролцсон жагсаал цуглаан хийгээд эхэлчихжээ.

Копенгагенаас гарсан баримт бичиг 1997 онд баталсан, 2012 онд хугацаа нь дуусах Киотогийн протоколыг залгамжлах болно. Чуулга уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн ерөнхий сайд Гордон Браун, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх зэрэг удирдагчид үг хэлэх аж.

ийн эсрэг чуулга уулзалт эхэллээ
Дэлхийн 192 улсын төлөөлөгчид оролцсон НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний чуулга уулзалт Данийн нийслэл Копенгаген хотноо нээгдлээ.

Зарим нэг эрдэмтэд энэхүү уулзалтыг урьд өмнө дэлхий дахинд болж байгаагүй чухал түүхэн үйл явдал хэмээн дүгнэж байна.

Копенгагенд аюулгүй байдлыг дээд зэргээр хангах арга хэмжээ авчээ. Учир нь хоёр долоо хоногийн хугацаанд чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 15 мянга гаруй төлөөлөгч, тэр дундаа 100 орны төрийн тэргүүнүүд иржээ.

Арванхоёрдугаар сарын 12-нд байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд Копенгаген болон дэлхийн бусад хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, чуулганд оролцогчдыг цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд үр өгөөжөө өгөх шийдвэр гаргахыг уриалах аж. Лондон болон Европын зарим хотод бямба гаригаас олон мянган хүн оролцсон жагсаал цуглаан хийгээд эхэлчихжээ.

Копенгагенаас гарсан баримт бичиг 1997 онд баталсан, 2012 онд хугацаа нь дуусах Киотогийн протоколыг залгамжлах болно. Чуулга уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн ерөнхий сайд Гордон Браун, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх зэрэг удирдагчид үг хэлэх аж.

ТВ коктейль

ТВ коктейль”-ийн залуус “Үгүй” гэж хэлж байна
ТВ коктейль” хамтлагийн залуус таван жилийн ойн баяраа угтаж үзэгчдэдээ дуулгах сонин ихтэй байна. Өөскө “Би чамд хайртай-2” кинонд тоглож, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа. Түүнд киноны урилгууд ар араасаа ирсээр байгаа бол Аюуш “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож, өөр нэгэн авьяасаа харуулаад байгаа билээ.

Цоомоогийн бас нэг авьяас удахгүй нэгэн телевизийн шоугаар ил болох гэж байна.

Хамтлагийн залуус сүүлийн үед “Үгүй” гэдэг үгийг хэлэх тун дуртай болжээ. Энэ нь ч учиртай юм байна. Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд болдог Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил НҮБ-аас “Авлига-Таны ҮГҮЙ чухал” уриан дор тэмдэглэх шийдвэр гаргасан юм байна. Энэ уриа залуусын амны уншлага болжээ. “Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн шигээ манай нийгэм тэр чигээрээ авлигын эсрэг “үгүй” гэж хэлж чадвал улс оронд маань шударга ёс тогтож, ирээдүйн амьдрал баталгаатай болно. Залуус аа, авлигын эсрэг эв нэгдэлтэйгээр “үгүй” гэж хэлцгээе” хэмээн “ТВ конктейль” хамтлагийн найруулагч Э.Цолмонбаяр уриалж байна.
Хотын агаарын бохирдлыг бууруулах цогц бодлого боловсруулна
Улаанбаатар хот хамгийн их тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах талаар гадаадын тусламжийн байгууллагатай хамтран ажиллаж, цогц бодлого боловсруулахаар боллоо.Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд Японы олон улсын Жайка байгууллагатай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Дотоод нөөц боломжоо ашиглан багагүй ажил зохиож байгаа ч гадаадын улс орон, тусламжийн байгуулагуудын туслалцааг ч авах шаардлагатай байгаа юм.

Нийслэлийн агаарын бохирдлын 90 гаруй хувийг гэр хорооллын утаа эзэлдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний галлагаа, зохицуулалтгүй шилжилт хөдөлгөөн, оршин суугчдын ядуурал нь гол шалтгаан болдог байна. Иймд Нийслэлээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, түлшний бүтцийг өөрчлөх, нам даралтын уурын зуухнуудад технологийн шинэчлэл хийх, стардартаас өндөр хэмжээнд утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авч байгаа.

Гадаадын улс орнуудын туршлагаас харахад агаарын бохирдлоос салахад доод тал нь 5-10 жил шаардагддаг агаад Жайкатай хамтран ажиллаж, иж бүрэн судалгаа хийснээр Улаанбаатар хот ч гэсэн мөн ийм хугацааны дараа утааны асуудлаа шийдвэрлэсэн байх боломжтой гэж талууд үзэж байна хэмээн Нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Дэлхийд ажлын байр цөөрчээ
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал эхэлснээс хойш манай гаригт ажлын байрны тоо 20 саяар цөөрчээ гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энд тараасан илтгэлд дурдсан байна.
"51 орны танилцуулсан мэдээллийг үндэс болговол, ойрын үед бас 5 сая хүн ажилгүй болж мэдэхээр байна хэмээн хэлж болно" гэж хөдөлмөрийн зах зээлийн одоогийн байдалд дүн шинжилгээ хийсэн уг судалгааны баримт бичигт тэмдэглэжээ. Энэ нь юуны өмнө, эрэлт эрс багасч, улмаар үйлдвэрлэлийн хэмжээ буурсан нөхцөлд ч төрийн дэмжлэгийн дүнд эхний үед олноор халагдахаас зайлсхийж чадсан компаниудын ажилтнуудыг хэлж байгаа юм.
"Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихтэй орнуудад хүн амын ажил эрхлэлт 2013 оноос наана хямралын өмнөх үзүүлэлтэд хүрэхгүй". Харин хөгжиж буй орнуудын тухайд гэвэл, энд ажлын байрны тоо бүр 2010 оноос сэргэж эхлэх ёстой ч, хямралын өмнөх түвшинд 2011 оноос наана хүрэхгүй гэж илтгэлд онцлон дурдсан байна.

Wednesday, December 2, 2009

амьтад

Амьтдын талаар эрдэмтдийн хамгийн сүүлд судалж тогтоосон шинэ нээлтүүд
Хүн төрөлхтөн бид дэлхий дээрх амьд биетэн болох ургамал амьтдын байгалийн гайхалтай тогтолцоо, нууц чадавхуудыг нь бүрэн тайлж судлаагүй л байгаа. Эрдэмтэд маш жижиг биетэй эрээн далт шувууг дэлхийн хамгийн хурдан нисдэг шувуу болохыг нь саяхан тогтоосон байна.