Tuesday, December 8, 2009

Дэлхийд ажлын байр цөөрчээ
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал эхэлснээс хойш манай гаригт ажлын байрны тоо 20 саяар цөөрчээ гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энд тараасан илтгэлд дурдсан байна.
"51 орны танилцуулсан мэдээллийг үндэс болговол, ойрын үед бас 5 сая хүн ажилгүй болж мэдэхээр байна хэмээн хэлж болно" гэж хөдөлмөрийн зах зээлийн одоогийн байдалд дүн шинжилгээ хийсэн уг судалгааны баримт бичигт тэмдэглэжээ. Энэ нь юуны өмнө, эрэлт эрс багасч, улмаар үйлдвэрлэлийн хэмжээ буурсан нөхцөлд ч төрийн дэмжлэгийн дүнд эхний үед олноор халагдахаас зайлсхийж чадсан компаниудын ажилтнуудыг хэлж байгаа юм.
"Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихтэй орнуудад хүн амын ажил эрхлэлт 2013 оноос наана хямралын өмнөх үзүүлэлтэд хүрэхгүй". Харин хөгжиж буй орнуудын тухайд гэвэл, энд ажлын байрны тоо бүр 2010 оноос сэргэж эхлэх ёстой ч, хямралын өмнөх түвшинд 2011 оноос наана хүрэхгүй гэж илтгэлд онцлон дурдсан байна.

No comments:

Post a Comment