Tuesday, December 8, 2009

Б.Обама

Б.Обама дээд хэмжээний уулзалтад оролцоно
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг, Хятадын удирдагчидтай уулзсаныхаа дараа Данийн нийслэл Копенгагенд болох цаг агаарын өөрчлөлтийг хэлэлцэх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох болсноо мэдэгджээ. Тэрбээр Норвегийн нийслэл Осло хотод болох Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолд оролцохоор явах замдаа уулзалтад оролцох аж. Арван хоёрдугаар сарын 7-18 хүртэл хугацаанд болох энэхүү уулзалтын төгсгөл хэсгээр ноён ерөнхийлөгч очих гэнэ.

Цагаан ордноос "Б.Обама бусад орны удирдагчидтай цаг агаарын өөрчлөлтийн талаар ярилцсан, тиймээс уулзалтын үеэр хэлэлцэх асуудалд тодорхой чиглэл байгаа. Мөн тэрбээр энэхүү уулзалтыг эерэг үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна" гэж мэдэгдсэн аж.

Хурлын үеэр АНУ-ыг төлөөлөн Төрийн Департаментийн төлөөлөгч, танхимын гишүүд оролцох гэнэ. Өнгөрсөн зун төлөөлөгчийн газраас цаг агаарын өөрчлөлттэй холбоотой хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Гэхдээ харамсалтай нь Сенатын дэмжлэгийг авч чадаагүй юм. Цагаан ордны мэдэгдсэнээр 2005 оноос хойш 2010 он гэхэд тус улс дахь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 17 хувь багассан үзүүлэлттэй гарна гэжээ. Мөн цаашлаад 2050 гэхэд 83 хувь багасгана гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногг Б.Обама Австрали, Гермаи, Франц, Их Британийн төрийн тэргүүнүүдтэй цаг уурын өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм.

No comments:

Post a Comment