Tuesday, December 8, 2009

ТВ коктейль

ТВ коктейль”-ийн залуус “Үгүй” гэж хэлж байна
ТВ коктейль” хамтлагийн залуус таван жилийн ойн баяраа угтаж үзэгчдэдээ дуулгах сонин ихтэй байна. Өөскө “Би чамд хайртай-2” кинонд тоглож, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа. Түүнд киноны урилгууд ар араасаа ирсээр байгаа бол Аюуш “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож, өөр нэгэн авьяасаа харуулаад байгаа билээ.

Цоомоогийн бас нэг авьяас удахгүй нэгэн телевизийн шоугаар ил болох гэж байна.

Хамтлагийн залуус сүүлийн үед “Үгүй” гэдэг үгийг хэлэх тун дуртай болжээ. Энэ нь ч учиртай юм байна. Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд болдог Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил НҮБ-аас “Авлига-Таны ҮГҮЙ чухал” уриан дор тэмдэглэх шийдвэр гаргасан юм байна. Энэ уриа залуусын амны уншлага болжээ. “Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн шигээ манай нийгэм тэр чигээрээ авлигын эсрэг “үгүй” гэж хэлж чадвал улс оронд маань шударга ёс тогтож, ирээдүйн амьдрал баталгаатай болно. Залуус аа, авлигын эсрэг эв нэгдэлтэйгээр “үгүй” гэж хэлцгээе” хэмээн “ТВ конктейль” хамтлагийн найруулагч Э.Цолмонбаяр уриалж байна.

No comments:

Post a Comment