Tuesday, December 8, 2009

Б.Баярцэцэг

Б.Баярцэцэг: Оюутан байхдаа гэрийн үйлчлэгч хүртэл хийж байлаа
Дуучин Б.Баярцэцэг "ТВ5" телевизээс зохион байгуулж буй "Ододтой бүжиглэв" тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр энэхүү шоунд оролцогчдоос хамгийн бага оноотой яваа ч сэтгэлээр унасангүй. Ингээд түүнтэй бүжгийн бэлтгэлээ хийж байх үед нь уулзаж ярилцсанаа хүргэе.
-Дуу. бүжиг хоёрыг харьцуулбал аль нь илүү их хөдөлмөр шаардсан ажил шиг санагдаж байна вэ?
-Хоёулаа адил. Бүжиг их бэлддэг. Өвчнийг их тэсэх хэрэгтэй болдог юм байна. Дуулахад хоолой жаахан ядрахаас өөр асуудал байхгүй шүү дээ. Харин бүжгийн бэлтгэлийн явцад хөл, гараа их гэмтээсэн. Харин адилхан зүйл нь юу вэ гэвэл дуу, бүжгийг дотроосоо, сэтгэлээсээ хийж байгаа нь төстэй.
-Тэгэхлээр та тэвчээртэй байх нь ээ?
-Тэвчээртэй болчихсон. Бүжгийн тэмцээнд хоцорч орсон болохоор хурдан хугацаанд самбо, танго гээд хамгийн хэцүү бүжгийг сурах хэрэгтэй болсон. Эхний өдөр зүүн хөлийнхөө гуяны хэсгийг гэмтээсэн. Тэгээд Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтээд хөлөө чирж явдаг байлаа. Гэтэл дараа нь"Нюанс" хамтлагийн Амараа ах нуруугаа үүрчихсэн явж байсан. Нуруундаа юм оруулчихсан юм билээ. Бид хоёр хамт эмчилгээнд явдаг байв. Дараа нь бүжгийн бэлтгэл хийх гээд хөлөө дээш өргөх, сунгах гээд шөрмөсөө гэмтээж байлаа. Одоо хэр нь миний хөл гипсдэх хэмжээнд байгаа. Тэгээд ямар ч зав байхгүй. Орой нь хавдангуут өтгөн хар цай, тэмээний унгасаар шавшиж ороогоод хавдрыг нь буулгаад өглөө нь гарна. Иймэрхүү байдалтай өдөр хоногийг аргацааж байгаа.

-Бүжигт хөдөлгөөний эвсэл шаарддаг байх?
-Ер нь аливаа юманд мэдрэмж хэрэгтэй юм билээ. Хатуу биетэй, эвсэл муутай хүн хөдөлгөөнийг гүйцэд, гоё хийдэггүй. Би бүжгийн спортод их дуртай. Цаашид ямар нэгэн байдлаар хичээллэнэ. Гэхдээ тамирчин болтлоо явахгүй. Нэг талаар "ТВ5" телевизээс зохион байгуулж буй тэмцээнд оролцсоноор богино хугацаанд их зүйлийг сурах боломж надад олдсон.

No comments:

Post a Comment