Tuesday, December 8, 2009

Цагаан уул хайрын шүлгийн наадам

Цагаан уул хайрын шүлгийн наадам 12 дахь жилдээ
Монголын Залуучуудын Холбооноос залуу уран бүтээлчдийн авъяас билгийг хөгжүүлэх, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах, залуучуудын гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор анх 1991 оноос уламжлал болгон зохион байгуулж байсан хайрын шүлгийн наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдөр МЗХ ны байранд амжилттай болж өндөрлөлөө.
Гуч гаруй оюутан залуус эхний шатанд өрсөлдсөнөөс сүүлийн шатны шалгаруулалтанд оролцох эрх буюу өдтэй бичгийг 16 оролцогч авлаа.
Ирэх даваа гарагт буюу арванхоёрдугаар сар 7-ны өдрийн 14.00 цагаас МЗХ ны байранд эцсийн шатны шалгаруулалт болох ажээ.
Хүн төрөлхтний агуу их хайрыг өнө мөнхийн билэгдэл цагаан уул цэцгээр төлөөлүүлэн “Цагаан уул” хэмээн нэрийдэж байсан тус наадам нь залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу явъяастнууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулж байдаг арга хэмжээ юм.

No comments:

Post a Comment